
Наран ургах. шингэх: 05.45-20.14
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Аргын тооллын 5 сарын 5,
Сумъяа гараг. Билгийн тооллын 6,
Өглөгт охин одтой, улаан хулгана өдөр.
Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах. цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр. туулай. морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 22 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө. зүс сайжирна.