Португаль улс Олон улсын валютын сан, Европын холбооноос гурван жилийн өмнө авсан 78 тэрбум еврогийн зээлийг яаралтай төлөх шаардлагатай болсон талаар ерөнхий сайд Пассос Коэльо мэдэгджээ. Тиймээс яаралтай хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдаас зээл авах шаардлагатай болсон юм. Португалийн эдийн засаг 1970-аад оноос хойш сэргэж эхэлжээ. Засгийн газар 10 жилийн хугацаатай зээлээ бондын худалдаагаар нөхөж төлж эхэлсэн тул хөрөнгө оруулагчдын итгэл сэргэжээ. Гэвч хөрөнгө оруулагчид бондыг хэт доогуур үнэлж байгаа гэнэ.

Сэтгэгдэл (1)