
Шведийн Стокольм хотын Арланда нисэх онгоцны буудлын хоёр терминалыг түр хугацаагаар бүслэн хаажээ. Өчигдөр 11:14 минутанд орон нутгийн нэгэн зорчигч тэсрэг бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн тул терминалыг хүчээр хаахаас өөр аргагүй болжээ. Зорчигч “Миний цүнхэнд тэсрэх бөмбөг байгаа. Одоо хаялаа” хэмээн сүрдүүлсэн гэнэ. Ийнхүү цагдаа нар нисэх буудлыг хааж, зорчигчийн цүнхийг нэгжиж үзэхэд тэсрэх бодис илрээгүй байна. Тиймээс Парис, Лондон, Амстердамаас ирсэн онгоцнуудныг тавдугаар терминалд газардуулжээ.