Малайзын цагдаагийн газрын дарга Боинг 777 онгоц алга болсон хэрэгт Аль-Кайда бүлэглэл холбоотой гэдэг мэдээллийг үсгүйгэв. Өнгөрсөн долоо хоногт Кула Лампур хот болон Кедах мужид 11 сэжигтнийг баривчилсан ч Боинг онгоцны осолтой огт холбоогүй болох нь тогтоогджээ. Лалын шашны байгууллагын гишүүн 22-25 насны тэдгээр залуусыг онгоцонд террорист халдлага үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэсэн ч нотолгоо олоогүй юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжин рүү нисч явсан 239 зорчигчтой онгоц алга болж, эрлийн ажилд олон сая доллар зарцуулсан ч өнөөг хүртэл олж чадаагүй байна.
