Хятадын Хенан мужийн Денжоу хотын гурван фермер “Денжоугийн ард түмний Засгийн газар” гэгчийг байгуулжээ. Тэд Хятадын Засгийн газартай яг адилхан тамга тэмдэг, албан бланкийг хуурамчаар үйлдсэн байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Хуурамч Засгийн газар үйл ажиллагаагаа өргөжүүлж иргэдэд зориулсан үйлчилгээ явуулахаар ажилтан шалгаруулж, арван хүний өргөдлийг хүлээн авсан байжээ. Хуурамч мэргэжлийн хяналтын газар байгуулан хууль бус бараа хураах үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Тосгоны иргэдийн газар өмчлөх эрхийг хамгаалж, өндөр настнуудад зээл олж өгч тусалсан ажээ. Гурван фермерийг саатуулан байцааж, иргэдэд хохирол учруулсан эсэхийг нь шалгаж эхэлжээ.

