
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Улиастайн уулзвар өнгөрөөд 100 метр газарт машин замын хашлага мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг НОБГ-ын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад "Тоёото иди" загварын суудлын автомашин замын төмөр хашлага мөргөж 24 настай, эрэгтэй хавчуулагдан хөнгөн бэртсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/