
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Бурхан халдун” ууланд энэ сарын 1-ний 13.00 цагийн орчим аяллаар явж байсан 5 иргэн сураггүй болсон тухай мэдээллийг өчигдөр 14.25 цагт хүлээн авснаар Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 2 авто машинтай, газарчлах 2 иргэн, НОБГ-ын холбооны мэргэжилтэн нар алга болсон иргэдийн ар гэрийн 4 иргэний хамт эрэн хайх ажиллагаа явуулжээ. Улмаар 00:00 цагт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун уулын орчимд машин нь шаварт суусан байсныг эсэн мэнд олсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/