НҮБ-аас Хойд Солонгосын эрх баригчид ард түмнээ тамлан зовоодог тухай илтгэл танилцуулсан юм. Энэхүү илтгэлд Хойд Солонгосчууд ард түмнээ ялгаварлан гадуурхаж, өлсгөж, цаазалдаг тухай дурдсан билээ. Тэгвэл Хойд Солонгосчууд Америк дахь хүний эрхийн зөрчлийг танилцуулсан тайлан гаргажээ. Хойд Солонгосчуудынхаар Америкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг хамгийн их уландаа гишгэдэг гэнэ. Америкт буу зэвсгээр олон хүний амийг хороож, төсвийн мөнгийг хувьдаа завшиж, ажилгүйдэл, ядуурал газар авсан хэмээн шүүмжилсэн байна. Мөн нацист Германы үеэс дутахааргүй их цус урсгаж байгаа гэжээ.

Сэтгэгдэл (5)