
Гүржийн Засгийн газар Зөвлөлтийн удирдагч агсан, нутгийн хүү Иосеф Сталины хөшөө дурсгалуудыг устгаж, хуучин тоталитар нийгмийн бэлгэ тэмдгүүдийг хориглох шийдвэр гаргажээ. Шинэ хороо уг хуулийг хүчээр хэрэгжүүлэх юм. Гүржийн иргэд өнөөг хүртэл Иосеф Сталины музейд зочлох дуртай хэдий ч удахгүй энэ байдал өөрчлөгдөх нь ээ. Сталины дэглэмийн үед ажилчны лагерьт олон сая хүн амиа алдсан жинхэнэ үнэнийг ард түмэн мэдэхгүй хэмээн Гүржийн эрх баригчид тайлбарлаж байгаа ажээ. Гүржийн Засгийн газар өнгөрсөн түүхийн хар түүхийн баримтуудыг устгаж, шинэ цагийг эхлүүлэхийг хүсчээ.
Сэтгэгдэл (1)