Английн теннисчин Елена Балтача элэгний хорт хавдраар оношлогдсоноос хойш хоёр сарын дараа таалал төгслөө. 30 настай цэл залуухан бүсгүй хорвоог орхиж, шинэхэн гэрлэсэн хань нь сэтгэлийн шархтай үлджээ. Хорт хавдартай эцсээ хүртэл тэмцэлдсэн ч өчигдөр шөнө амьсгал хураасан талаар гэр бүл, найз нөхөд нь олон нийтэд мэдэгдсэн байна. Украин гаралтай Елена тамирчны өвчин анх 1997 онд оношлогджээ. Хэдийгээр өвчтэй байсан ч гэсэн 2000 онд Шотландын өсвөрийн аваргын тэмцээнд оролцож, мөнгөн медалийн эзэн болжээ. Мэргэжлийн талбайн теннисчин тэрээр “Aegon Award” тэмцээний дөрвөн удаагийн аварга болж, 2002-2012 оны хооронд Английн номер нэг тамирчнаар үнэлэгдэж байв.