Корнеллийн их сургуулийн эрдэмтэд тахианы махыг яснаас нь зулгааж мөлждөг хүүхдүүд том болоод түрэмгий ааштай болох магадлал хоёр дахин өндөр байдгийг судалгаагаар тогтоожээ. Хоолыг зүсэж, бага багаар иддэг хүүхдүүд номхон хүлцэнгүй болж төлөвшдөг болохыг судлаачид онцолж байна. “Хүмүүс бид хэдэн мянган жилийн турш мах мөлжсөөр ирсэн. Гэхдээ хүмүүсийг түрэмгий ааштай болгоход ийм хүчин зүйл нөлөөтэй гэдэгт итгэж байгаа” хэмээн клиникийн сэтгэл зүйч доктор Бриан Руссель ярьжээ. Дээрх судалгаанд 6-10 насны хүүхдүүдийг хамруулсан байна.


Сэтгэгдэл (2)