Их Британийн иргэн Фэй Кэмпбелл сүүлийн 16 жилийн турш түргэн хоол идэж байна. Ихэнх бүсгүйчүүд биеийн жингээ барих гэж санаа зовох болсон энэ үед тэрээр түргэн хоол иддэг хэдий ч жингээ хэвийн барьж чаддаг. Зүсэм ч хүнсний ногоо, жимс иддэггүй тэрээр чипс, пицца, төмс, бургер зэрэг бүх төрлийн түргэн хоолноос татгалздаггүй. Түүний энэ хачирхалтай хооллолт нь романтик болзоонд саад болдог гэнэ. Гэвч багын жимс, ногоонд дургүй Кэмпбелл эрүүл хооллохыг хэзээ ч хүсдэггүй. Тэр ч бүү хэл спортоор ч хичээлдэггүй тэрээр цоо эрүүл байдаг нь хачирхалтай.


Сэтгэгдэл (1)