Өнгөрсөн онд Кени улсын Найроби хотын Вестгейт худалдааны төв террористуудын халдлагад өртөж, олон хүн амиа алдсан. Өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд Найроби хотын хурдны зам дээрх автобуснуудыг дараалан дэлбэлсэний уршгаар хоёр хүн амиа алдаж, 62 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн долоогийнх нь биеийн байдал тун тааруу байгаа гэнэ. Автобусанд ойролцоох зочид буудлаас бөмбөг шидсэн болохыг тогтоожээ. Зүүн Африкийн энэ улс Аль-Кайда, Аль-Шабааб зэрэг террористуудын халдлагад өртөх болсон юм. Дээрх халдлагаас нэг хоногийн өмнө дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас баржээ.





