
Ундаа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “Coca-Cola” бүтээгдэхүүнийхээ найрлагаас BVO буюу бромтой харилцан урвалд оруулсан ургамлын тосыг хасахаар болжээ. Уг бодисыг хасах тухай шүүмжлэл хүчтэй өрнөсний дараа ийм шийдвэр гаргасан байна. BVO-г “Fanta” ундааны найрлагад ашиглахыг Япон, Европын орнуудад хориглосон байдаг. Үүнээс гадна “Pepsi” компани BVO-г ашиглахаа бүрэн зогсоожээ. Уг бодисыг ундааны жимсний амтыг хадгалах, нэг дор уух хүслийг төрүүлэх зорилгоор хэрэглэдэг байна. Гэвч химийн урвалын хурдыг багасгаж, бромыг найрлаганд нь хольсон тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж шүүмжлэл дагуулдаг. Маёо эмнэлгийн судлаачид бром агуулсан ундаа нь ой санамжаа алдахад нөлөөлж, арьс, мэдрэлийн системд асуудал үүсгэдэг болохыг тогтоожээ. Мөн толгой өвдөх, ядарч сульдах, булчингийн үйл ажиллагаа сулрах зэрэг гаж нөлөө үүсгэдэг гэдгийг зарим судлаачид онцолдог. BVO нь АНУ-ын хүнс, эмийн захиргааны найдвартай бүтээгдэхүүний жагсаалтаас 1970 онд хасагдсан байдаг гэнэ. Гэвч ундаа үйлдвэрлэгч компаниуд BVO-г ашигласаар байжээ. Одоо “Coca-Cola” компани бромын найрлагыг бохь хийхэд ашигладаг модны давирхай, цууны хүчлийн давс, сахар зэрэг бодисоор орлуулаад эхэлжээ.


Сэтгэгдэл (3)