
Украины улс төрийн хямрал энгийн иргэдийн амь насанд заналхийлж эхэллээ. Славянск хотод тагтан дээрээ зогсож байсан 30 настай Ирина бүсгүй мэргэн буудагчийн суманд өртөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зургаан давхрын тагтан дээр гэнэт буун дуу гарсан хэмээн хохирогчийн ар гэрийнхэн ярьж байна. Уг халдлагад буруутай этгээдийг илрүүлж, хариуцлага хүлээх ёстой гэж Ирина бүсгүйн хадам эцэг Киевийн телевизээр мэдэгджээ. Одоо Славянск хотод өрнөж буй босогчдын хөдөлгөөнийг сааруулахаар Засгийн газрууд цэргүүд гол замуудыг бүслээд байна. Гэхдээ ингэж бүслэлт явуулсан нь хүчирхийллийг улам даамжруулж, дайчид болон жагсагчдын амь насанд хүрэхэд нөлөөллөө гэж Оросын тал буруутгажээ. Харин Украинчууд буун дуу гарах бүрт Оросын босогчдыг буруутгаж байна.

