Грекийн Самос арал дээр цагаачдын сууж явсан завь хөмрөгдөж, 22 нь живж нас баржээ. Нийт 36 зорчигчийн амийг аварсан бол 10 хүн ор сураггүй алга болсон байна. Грек, Итали, Мальта улсуудаар дамжуулан Африк, Ойрхи Дорнодын цагаачид Европын хилийг давах болсон юм. Гэвч цагаачид завиныхаа аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас амь насаа алдах тохиолдол ихэсч байна. 2011 оны Арабын хавар, Хойд Африк, Сирийн иргэний дайн зэрэг хямралууд нь ийм эрсдэлтэй алхам хийхэд нөлөөлж байгаа билээ.

