Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч армийн дарга асан Абдул Фаттах Аль-Сиси ерөнхийлөгчөөр сонгогдвол Лалын ахан дүүс байгууллага оршин тогтнохгүй гэж сонгогчдод амлажээ. Ноён Сиси өнгөрсөн долдугаар сард Египетийн ардчилсан зарчмаар сонгогдсон анхны ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр Мохаммед Мурсийг улс төрийн амбиц хөөж огцруулаагүй, түүнийг дэмжигч Лалын ахан дүүс байгууллагыг шахан зайлуулахыг хүссэн гэдгээ мэдэгджээ. Лалын ахан дүүс байгууллага Египетэд удаа дараа халдлага үйлдэх болсон юм. Сиси генарал энэ сарын 26-27-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөртэй хүнээр нэрлэгдэж байна.



