Хятадад дахин хутгатай халдлага гарав
Хятадын Гуанжоуд галт тэрэгний буудал дээр халдлага гарч, зургаан хүнийг хутгалж шархдуулжээ. Цагдаа нар гэмт этгээдүүдийн нэгийг хэргийн газар буудан хороосон байна. Шинжиан мужийн Урумчи хотод гарсан халдлагаас хойш нэг долоо хоногийн дараа дахин ийм эмгэнэлт явдал гарлаа. Өмнө нь Куньмин хотод сэлэм шиг урт хутга барьсан бүлэг этгээдүүд 29 хүнийг хороож, 162 хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Хятадын эрх баригчид дээрх халдлагуудын буруутнаар Шинжианы Уйгуруудыг нэрлэдэг юм.