Германы хувцасны дизайнер Жули Вэйбел цаасаар гоёмсог даашинз урлажээ. Дотроо хөвөн даавуун материалтай гадна талдаа цаасан чимэглэлтэй энэхүү даашинзыг хаана ч өмссөн зохимжтой бөгөөд биед маш эвтэйхан гэнэ. Тиймээс урагдах вий гэж санаа зовж, сандал дээр суухдаа хүртэл төвөгшөөх шаардлагагүй юм. Маш нимгэн цаас нь ус нэвтрэхээс хамгаалж, зөөлөн мэдрэмж төрүүлэх болно.





















