
Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс хүчирхийлэлд өртсөн зургаан настай хүүхдийн талаарх мэдээллийг гаргасан талаар өнөөдөр хэвлэлүүдээр бичсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин суух С гэгч эмэгтэйг гэмт этгээдүүд архи уулган согтоож зургаан настай охиныг нь хүчиндсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн холбогдох албаны хүнээс тодруулахад "Ийм хэрэг гарсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Мэдээллийн дагуу бид холбогдох шалгалтуудыг хийнэ" гэв.
Д.Ундрах