
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байранд бага насны 2 хүүхэд гэртэй түгжигдсэн байна гэсэн дуудлагыг 16:46 цагт өгснөөр Аврах ангийн Аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж хаалгыг онгойлгоход 3 настай эрэгтэй, 1 настай эрэгтэй хүүхдүүд байсныг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Мөн
Чингэлтэй дүүргийн 19
дүгээр хороо, Дээд салхитийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна
гэсэн дуудлагыг 09:39 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн
тасгийг гаргахад уг байшинд гал
гараагүй байсан ба 5 настай эмэгтэй хүүхэд гэртээ ганцаараа толгойгоо
цонхны хаалт торны завсар хавчуулсан байсныг гаргаж ар гэрийнхэнд нь
хүлээлгэн өгсөн. Өмнө нь ч бас гэртээ ганцаараа байсан бага насны хүүхэд цонхоор унах гэж онцгой байдлынхныг дуудаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ анхаарал болгоомжгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах