
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Портланд хотод нэгэн муур эзнийгээ галаас аварчээ. Гэрт нь гал асч байсныг мэдэлгүй нам унтаж байсан бяцхан охиныг муур татаж зулгаасаар байгаад сэрээсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Пиппа гэдэг бяцхан муур интернэтэд шуугиан дэгдээж байв. Энэ муур чихрийн шижин өвчтэй эзнийхээ цусан дахь сахарын хэмжээг ихэсвэл сэрээдэг гэнэ. Мөн цус харвасан эзнийгээ муур нь аварсан тохиолдол гарч байв. Өнгөрсөн онд Эрна Претт гэдэг эмэгтэйд цус харвалтын шинж ажиглагдаж, охиноо дуудах гэсэн ч охин нь унтаж байв. Азаар энэ хоорондуур муур нь охиныг сэрээсэн тул яаралтай тусламж дуудаж амжжээ.