
Өнгөрсөн онд төрсөн хүүгээ 11 жил өргөст торны цаана хорьсон Хятад ээжийн хэрэг шуугиан тарьж байв. Тэгвэл Хятадын эрүүл мэндийн системд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хамгаалах асуудал хурцаар тавигдах болжээ. 2009 онд гаргасан судалгаагаар Хятадад 173 сая сэтгэцийн эмгэгтэй хүн байгаа гэнэ. Гэвч тус улсад 20 мянган сэтгэцийн эмч байдаг. Өөрөөр хэлбэл, 100 мянган хүнд 1,5 эмч ноогдож байгаа нь Америкчуудаас 10 дахин бага үзүүлэлт юм. Мөн сэтгэцийн өвчтэй хүмүүсийн ердөө 5 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж байгаа гэж CNN мэдээлэв.