
Өрхийн эмнэлэг нь хүн амд ойртсон анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой. Тиймээс ч иргэдэд хамгийн ойр байдаг нь өрхийн эмнэлэг гэж хэлж болно. Харин зарим хороо, сумдын өрхийн эмнэлэг алслагдмал байхаас гадна үйлчилгээ нь түргэн шуурхай биш учраас иргэдийг ихээр чирэгдүүлж байна. Энэ суудлыг шийдэх зорилгоор өрхийн эмнэлэгүүдэд машин унаагаар хангах ажлуудыг хийж эхэлсэн. Стандартад заасны дагуу орон нутагт 6000 хүнд нэг өрхийн эмнэлэг, Улаанбаатар хотод 8000 хүнд нэг өрхийн эмнэлэг ноогдохоор заасан байдаг. Гэвч энэ стандарт бодит байдлаас хол зөрүүтэй. Өнөөдөр нэг эмч хамгийн багадаа 1800-2000 хүнд үйлчилдэг гэсэн тооцоо бий.
Сэтгэгдэл (1)