
Балбачууд монголжуу төрхтэй хүмүүс гэдгийг бид мэдэх боловч амьдралын хэв маягийн хувьд манайхтай төстэй 43 шинж байгааг судалгааны явцад тогтоосон байна. Балбачууд Монголчуудтай адил наадам хийж, архи нэрж, бяслаг шахдаг гэнэ. Тус улс нийт 22 сая хүн амтай бөгөөд 10 сая нь Монгол гаралтай, монголжуу төрхтэй хүмүүс байгаа гэж судлаачид үзэж байна. Одоогоос 3000 жилийн өмнө буюу Хэрэйд аймгийн үед Монголчууд Балбад суурьшсан гэдэг. Балбын Монгол гаралтай иргэд уламжлал, ёс заншлаа алдаагүй төдийгүй Монгол оронтойгоо холбоо харилцаатай байхыг хүсдэгийг тэнд очсон монгол эрдэмтэн О.Нямдаваа хэлэв. Уламжлал, түүх соёлоо эрхэмлэх болсон өнөө үед харь орны иргэд манай соёлын үрийг тарьж яваа гэдэг нь сонирхолтой. Одоогоор Афганистанд 6 сая, Энэтхэгт 30 сая монголжуу төрхтэй хүмүүс байгаа гэв.