
Нигерийн дунд сургуулийн сурагч 16-18 насны 230 охиныг Боко Харам бүлэглэлийн дайчид хулгайлан авч явж, секс боолчлолын зорилгоор ашигласан хэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Охидыг буцаан авчрахад тусална гэдээ олон улсын мэдэгдэж, Боко Харамын дайчдын эвийг олохыг хичээж байна. Энэ үед Уганда улсын ерөнхийлөгч Йовери Мусевени “Боко Харамынхан бол оюун санааны хувьд дампуурсан хүмүүс учир тэдэнтэй эвээр үзэх гэж хичээх хэрэггүй. Тэднийг бут ниргэх ёстой” гэж телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Түүний хэлсэн үгийг тусгаж авч, охидыг эргүүлэн авахын тулд Боко Харамын дайчид руу дайрах эсэх нь тодорхой бус юм. Нигерьт 12-15 насны найман охиныг дахин хулгайлан авч явсан нь лалын дайчидтай тэмцэх цаг болсоныг сануулж байна.