Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф ирэх зургадугаар сарын 12-нд зохион байгуулагдах дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг угтан Сао Паулод “Itaquerao” гэдэг шинэ цэнгэлдэхийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Гэвч тэмцээн эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байхад барилгын ажил тал дундаа явж байна. Бразильчууд хөлбөмбөгийн аваргад 15 тэрбум ам.доллар зарцуулсан нь татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрж байна гэж шүүмжлэгчид цөөнгүй байгаа ажээ. Нээлтийн ажиллагаа эхлэхээс сарын өмнө фанатууд цугларч эхэлдэг ч цэнгэлдэхийн дотоод заслын ажил дуусах болоогүй юм. Дэлхийн аваргын бүтээн байгуулалтад оролцож байсан 7 барилгын ажилтан амиа алдсан нь спорт сонирхогчдын сэтгэлийг эмзэглүүлжээ.
















Сэтгэгдэл (1)