
Оросын Батлан хамгаалах яам Хар тэнгис дэхь цэргийн хүчээ зузаатгаж, 2,5 тэрбум ам.долларын өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Украины Крымийн хойг Оросод нэгдсэнтэй холбоотойгоор хүчээ сэлбэх болсон байна. Хар тэнгисийн усан флотын хүчийг сэлбэхэд зориулж 2020 он хүртэл 2,5 тэрбум доллар зарцуулах юм. Зүүн Европт НАТО цэргийн хүчээ бэхжүүлсэн нь Оросын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй тул ийм шийдвэр гаргасан байна. НАТО Польш, Румын, Балтийн тэнгист агаарын хөлөг, байлдааны онгоц, цэргүүдээ байрлуулаад байгаа ажээ.
Сэтгэгдэл (5)