
“Хятад улс Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэх болсон” хэмээн Хар тэнгис болон Газар дундын тэнгисийн бүс нутгийн улс төр судлалын хүрээлэнгийн захирал Владимир Захаров ярьжээ. Тэрээр “Хэрэв бусад улсын газар нутгийг булаан эзлэх замаар нутаг дэвсгэрээ өргөтгөх бодлого явуулж байна гэж ОХУ-ыг сэжиглэж байсан бол Хятад улс Крымд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөхгүй байсан” гэж мэдэгдсэн байна. Түүнийхээр Крым албан шаардлагаар бус өөрсдийнхөө хүслээр ОХУ-д нэгдсэн гэдгийг Хятад улс хүлээн зөвшөөрсөн гэнэ. Хятад улс Крымд тээврийн корридор байгуулах ажилд хамтран ажилласнаар оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр шимийг 100 дахин нугалж хүртэнэ гэдгээ мэдэж байгаа ажээ. Тиймээс Хятад улс шинэ зах зээлд өөрийн замыг бий болгож байна гэж Владимир Захаров хэлжээ.
Сэтгэгдэл (1)