Улаанбаатар
хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүрийн 5 дугаар сард нийслэл хотноо ажиллаж
амьдарч байгаа Ховдчуудын дунд Спортын наадмыг зохион байгуулдаг. Өдгөө тус арга
хэмжээг зохион байгуулж уламжлал болгосоор 5 дахь жилтэйгээ золгож байна.
Нутгийн иргэдтэйгээ уулзаж, тэднийг нэгэн зорилгын дор нэгтгэж нутгаа гэсэн сэтгэл тэмүүллийг бий болгон нутгаараа, аав ээж, ахмад буурал, анд нөхдөөрөө бахархан 2 өдрийг өнгөрүүлдэг спортын энэхүү тэмцээн Спортод элэгтэй Ховдчуудын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.
Тэмцээнд оролцож буй тамирчид, хөгжөөн дэмжигчдийн идэвхи зүтгэл жилээс жилд нэмэгдэж, оролцох багуудын тоо нэмэгдсээр өнгөрсөн жилээс тэмцээний 35-аас доош насныхны, 35-аас дээш насныхны ангилалаар, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар гэсэн 4 төрлөөр явуулдаг болжээ.
Энэ жилийн спортын наадам 5-р сарын 24, 25-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох юм байна.