Австралийн иргэн Ангус Жэймс санаандгүй тохиолдлоор хэвлэлийн баатар болжээ. Түүний голоос барьсан загасны хоолой дотроос модны ногоон мэлхий амьдаараа гарч ирсэн байна. “Би анхандаа загасны хоолойд өвс байна гэж бодтол нэг амьтан нүдээ цавчиж эхлэхэд үнэхээр цочирдсон. Тэгээд камераа авчраад зургийг нь дараад байж байтал гэнэт үсрээд явчихсан” хэмээн Жэймс хэвлэлд ярьжээ. Жэймс энэхүү гайхалтай гэрэл зургаа Фэйсбүүк хуудсанд нийтэлсэн даруйд интернэтэд сенсааци дэгдээж чадсан юм. Жижиг биетэй ширэнгийн алгана загасны аманд мэлхий яаж амьд үлдсэн нь одоо болтол таавар хэвээр байна.


Сэтгэгдэл (2)