
Тайландын үндсэн хуулийн шүүх шилжилтийн Засгийн газрын ерөнхий сайд Инглак Шинаватраг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Түүнийг 2011 онд дээд албан тушаалтнуудыг үндсэн хууль зөрчиж томилсон тул буруутай гэж үзсэн байна. Тухайлбал үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Давил Плиенсиг албан тушаалаа ашиглан хууль бусаар томилж, өөрийн Пьюэ Тай намдаа давуу байдал олгосон гэнэ. Давил албан тушаалаасаа буусны дараа Инглак сайдын хамаатан Приевпан Дамапонгт ажлаа өгчээ. Шүүх ийнхүү Засгийн газрын эсрэг тэмцэгчдийн заргыг үнэн бодитой гэж үзлээ. Өнгөрсөн оны 11-р сард Инглак Шинаватраг огцруулахын төлөө тэмцэл өрнөсний улмаас Тайландын Засгийн газар огцорч, дахин сонгууль явуулсан юм. Гэвч дахин сонгуулийг хүчингүйд тооцсон тул ирэх зун сонгууль явуулахаар болсон билээ.