
Өмнөд Африкт апартейд дэглэм нуран унаснаас хойш тав дахь удаагаа бүх нийтийн сонгууль болох гэж байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Африкийн үндэсний конгресс нам сонгуульд дахин ялалт байгуулах магадлалтай байгаа нь тодорхой болжээ. Сонгуульд 29 нам оролцох боловч Африкийн үндэсний конгресс, Ардчилсан эвсэл хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн явагдана гэж ажиглагчид үзэж байна. Өмнөд Африкийн 25 сая сонгогчийн нэрсийг бүртгээд байгаа ажээ.