Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй Чак Лэмб 2005 онд ажлаасаа гарч, үхлээр тоглодог хачирхалтай хоббитой болсон юм. Тэрээр янз бүрийн кино, телевизийн шоунд үхсэн хүн болж тоглосныхоо төлөө 1,500 долларын хөлс авдаг байна. Хуурамч цус түрхэж, ийм ажил хийх нь түүнд илүү хялбар санагддаг. Холливудын хэд хэдэн аймшгийн кино, шоунд дүрээ мөнхөлсөн тэрээр үнэн хэрэгтээ үхлээс маш ихээр айдаг байна. Чак “Хүмүүс үхэж жүжиглэх нь амархан гэж боддог. Үнэн хэрэгтээ цонхигор цагаан царайтай болж, үхдэл мэт харагдана гэдэг тун хэцүү ажил” хэмээн ярьжээ. Гэхдээ Чак ажлаа хийхээс огтхон ч эмээдэггүй бөгөөд хоёрхон үзэгдлийн зураг авахуулах гэж найман цаг тасралтгүй хөдөлмөрлөдөг.












Сэтгэгдэл (2)