
09.00-11.00 цагт Стандартчилал хэмжил зүйн газарт хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан болно.
10.00 цагт Монгол Улсын хэмжээнд хийгдэж буй сүрьеэгийн тархалтын судалгааны нээлт “Оцелло сэргэлт” Өрхийн эрүүл мэндийн төвд болно. Нээлтийн үйл ажиллагаанд НЭМГ, БЗД-ийн ЗДТГ, ЭМН, ХӨСҮТ, МСТН, МСТНХ, БЗД-ийн харъяа хороо, ӨЭМТ-үүд оролцох юм.
10.00 цагт Гадаад хэлний багшаар 5-6 жил ажилласан Нийслэлийн багш нарын сургалт Багшийн хөгжлийн ордонд эхлэнэ. Тус сургалтанд нийт 70 гаруй багш нар хамрагдаж байна.
10.00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь Монгол Улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 89 жилийн ойгоор уг хөдөлгөөнийг үндэслэгч их зохиолч, Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудыг алдаршуулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болно.
МҮОНРТ-ИЙН ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
14.00 цагт: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С. Баатарсүхийн “Цэнхэр залаа” хөгжмийн бүтээл төрөөд 45 жилийн ойтой золгож байна. Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Цэнхэр залаа” аялгуу МҮОНРТ-ийн хөгжмийн урын санд 45 жилийн туршид тэргүүлэх байрыг эзэлснийг онцлон УГЗ, хөгжмийн зохиолч С. Баатарсүхэд хүндэтгэл үзүүлнэ. Тус арга хэмжээг МҮОНРТ зохион байгуулна.
Сэтгэгдэл (1)