Сирийн Хомс хотод босогчид болон Засгийн газрын хооронд түр эвлэрэх гэрээ байгуулсаны дагуу дайчдыг ар гэрийнх нь хамт нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Эртний түүхт Хомс хотод удирдагч Башар Ассадын эсрэг тэмцэл хүчтэй өрнөж байсан юм. Цус урсгасан хүчирхийлэл газар авсан Хомст 2012 оны зургадугаар сараас хойш 2500 хүн бүслэлтэнд орж, хүмүүнлэгийн тусламжаас таслагдсан билээ. Леваны Хезболла бүлэглэлийн 70 дайчин, Ираны 20 офицерыг сулласны дараа босогчидтой түр эвлэрэх гэрээ байгуулан нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
