
Саудын Арабын шүүх блог бичигч Райф Бадавиг чөлөөт вэб форум зохион байгуулж, лалын шашныг доромжилсон гэдэг шалтганаар 10 жил хорих ялаар шийтгэжээ. Мөн 1 сая риал буюу 266 мянган долларын торгууль ногдуулсан байна. Эмнести интернэйшнл байгууллага Бадавид оноосон ялыг жигшим явдал гэж нэрлээд хүчингүйд тооцохыг шаарджээ. Түүнийг 2012 онд Саудын чөлөөт сүлжээ гэдэг вэб сайтыг хамтран байгуулсаны төлөө баривчилж байжээ. Өнгөрсөн аравдугаар сард Саудын сэтгүүлч Мухаммед бичсэн жиргээнээсээ болж бүтэн нэг жил шоронд хоригдсон юм. Саудын Арабад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаалттай хэвээр байна.