
Антарктидын Аделие оцон шувуунаас H11N2 гэдэг шинэ төрлийн томууны вирус илэрсэн тухай олон улсын судлаачдын баг мэдэгдлээ. Гэхдээ энэ вирус нь дэлхий дээр байдаг шувууны томууны вирустай адилгүй хэмээн Америкийн микробиологийн нийгэмлэлийн сэтгүүлд нийтэлжээ. Уг вирус нь оцон шувуудыг өвчлүүлэхгүй хэдий ч сүүн тэжээлтэн амьтдад халддаг болохыг нотолсон байна. Тахиа болон оцон шувууны томууны вирусыг харьцуулан судлаад H11N2 нь хүнд халдах боломжгүй гэдгийг тогтоожээ. Харин вирус хаанаас яаж тархсан болохыг бүрэн судалж чадаагүй байна.