
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дөрөвдүгээр цахилгаан станцын зүүн талын авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийг гаргахад “Аксент” загварын автомашин, “ЗИЛ-130” загварын автомашинтай мөргөлдөж "Аксент" загварын автомашины жолооч 23 настай эрэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдан хүнд, 23-55 насны 3 иргэн хөнгөн гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 103-ын эмчид шилжүүлж өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/