Урт цагаан цамцан дээр улаан хилэн маскаар нүүрээ бүтээсэн олон мянган хүн цуглардаг ёслол Испанийн Замора хотод болдог. Ариун долоон хоногийг тэмдэглэх арга хэмжээний үеэр цугларсан олон Бурханы өмнө нүглээ наминчилж байгаа нь энэ юм. Католик шашны энэхүү арга хэмжээг эхлүүлэхийн өмнөхөн хэсэг чимээгүй байж байгаад дараа нь хөгжим эгшиглүүлдэг уламжлалтай.





























