
Өчигдөр галын дуудлага бас л буурсангүй. Тухайлбал, обьектийн гал түймрийн дуудлага 8 ирсэн байна. Үүнээс хэдэн жишээ дурдахад, Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил, 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг унтраасан. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэрийн дотор талд хана, унь, багана, эд хогшил шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:04 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 12х10 метрийн хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн дээвэр, үүдний амбаар, гал тогооны өрөөний дотор тал, түлээний амбаар тус тус шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/