
Украины Донецк, Луханск хотуудад бослого, хөдөлгөөн өрнүүлж буй Оросын салан тусгаарлагчид ардын зөвлөлд бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлт тавьжээ. Үүний дагуу энэ ням гаригт нууц санал асуулга явуулахаар бэлтгээд байсан юм. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээрх хотуудыг автономит мужаа болгох асуудлыг хойшлуулна гэж зөвлөсний дагуу санал асуулгаа түр хойшлуулахаар болжээ. Энэ сарын 25-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуулиас цаашдын хувь заяа шалтгаалах тул түр хүлээх нь зүйтэй гэж Путин үзэж байгаа бололтой. Оросын босогчид дундыг баримталсан улс төрч Путиныг дагах нь зүйтэй гэж ярьсан байна. Ингэснээр Украины зүүн муж Крымийн адил ОХУ-ын бүрэлдэхүүнд орно гэсэн асуудал хэсэгтээ намжих нь ээ. Путин өчигдөр Украины хил дээр байгаа цэргүүдээ буцаахыг тушаасан гэдгээ мэдэгдсэн. Гэвч Нато, Пентагон Оросын цэргүүд буцаагүй гэж хэлсэн юм. Өчигдөр Украины Засгийн газрын хүчнийхэн зүүн хэсгийн Мариуполь хотыг хяналтандаа авсаны дараа Оросын босогчид тарцгаасан байна. Энэ үеэр 16 босогчийг баривчилж, хотын цагдаагийн газар аваачжээ.

Сэтгэгдэл (4)