Хоёр Солонгосын хилийн орчмоос гурван нисэгчгүй онгоц олдсон талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам мэдэгдэв. Хойд Солонгосчууд нисэгчгүй онгоцоор тагнуулж хийж байж болзошгүй тул Өмнөд Солонгос агаарын аюулгүй байдалдаа ихээхэн санаа зовох болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг цагт 160 км хурдлах чадвартай жижиг оврын UAV нисэгчгүй онгоц илрүүлсэн билээ. Уг онгоц радио хүлээн авагчгүй хэдий ч дотроо Япон камер суурилуулсан байжээ.
