19 настай Чантелле Браун бол витилиго буюу арьсны пигмент дутагдах ховор төрлийн өвчтэй хэдий ч загвар өмсдөг нэгэн юм. Витилиго нь дархлалын тогтолцооны ажиллагаа алдагдсанаас үүдэлтэй дэлхийн хүн амын нэг хувьд нь тохиолддог ховор өвчин ажээ. Алдарт дуучин Майкл Жэксон ийм өвчтэй байсан гэдэг. Хүүхэд байхдаа цоо эрүүл байсан Чантелле Брауны арьс хатаж, хорчийсоор үхэр, тахиныхтай адил том том толбо үүссэн байна. Тэр энэ аймшигт өвчинтэй эвлэрэх бус тэмцэхээр шийджээ. Браун Канадаас Калифорнид шилжин ирж, Америкийн залуу модель шалгарах тэмцээнд оролцон амжилтын гараагаа эхэлсэн юм. Одоо тэрээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн загвар өмсөгч болжээ.







