
Өмнөд Солонгосын Инчеоноос Чежү арлыг зорьж явсан “Sewol” хөлөг онгоц осолдож нийт 476 зорчигчийн 300 гаруй нь амь насаа алдан улс орныг уй гашууд автуулаад байгаа билээ. Ослыг мөрдөн шалгаж буй цагдаа, прокурорын багийнхан онгоцонд стандартад зааснаас хоёр дахин хүнд ачаа тээвэрлэж, бэхэлгээ хийгээгүй улмаас хөмрөгдөж живсэн гэсэн дүгнэлт гаргасан юм. Өнөөдөр “Chonghaejin Marine” компанийн гүйцэтгэх захирал 72 настай Ким Хан Сыкийг бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, далайн хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр баривчилжээ. “Би хохирогчдын ар гэрийнхнээс уучлалт гуйж байна” гэж Кым дарга хэлсэн ч сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөхөөс татгалзсан байна. Прокурорууд эзэмшигч компанийн дөрвөн ажилтнаас гадна хөлгийн багийн 14 гишүүнийг баривчилсан юм. Усан онгоцны ослоос болоод Өмнөд Солонгосын Засгийн газар хүчтэй шүүмжлэлд өртөж, ерөнхийлөгч Пак Ген Хигийн нэр хүнд унажээ. Тус улсын иргэд амиа алдсан хохирогчдыг аврах бүрэн бололцоотой байсан гэж үзэж байна.
Сэтгэгдэл (1)