
Зураг дээрх жихүүдэс хүргэм энэ амьтныг могой гэж бодож байвал та андуурч байна. Богино биетэй, хэвлээр явагчидтай адилхан толгойтой энэ амьтныг “Hemeroplanes” гэж нэрлэдэг бөгөөд жаран хөлтийн нэг зүйл юм. Энэ амьтныг аялагчид махчин гэж бодон ихэд айж цочдог байна. Гэвч Өмнөд Америк, Африк, Төв Америкт түгээмэл тааралдах энэ жаран хөлт хүнд ямар ч хор хөнөөлгүй төдийгүй зүсээ хувиргах ер бусын чадвартай ажээ. Хамрын нүх, эх биеэ нүд ирмэхийн зуур агшааж жаран хөлт шиг болдог байна. Ийм төрлийн жаран хөлт дотроо хоёр төрөл байдөг бөгөөд хуурай ойгоос ихэвчлэн олддог.


