Хятадын нэр сэтгүүлч Гао Ю Тянь Ань Миний бослогын 25 жилийн ойгоор баривчлагджээ. 70 настай түүнийг нууц баримтыг гадаадын вэб сайтад задруулсан гэж буруутгаж буй талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Гао Ю сэтгүүлч сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэд хэдэн арга хэмжээнд татагдан оролцсон юм. Түүнээс гадна хүний эрхийн нэрт өмгөөлөгч Пу Жицян, илтгэгч Ху Шиген, судлаач Сю Юи, зохиолч Лю Ди, профессор Хао Жиан нарын нийгмийн зүтгэлтнүүдийг саатуулсан байна. Тэд бүгд өнгөрсөн бямба гаригт Тянь Ань Миний бослогын тухай зөвлөгөөнд оролцсон юм. Энэ зөвлөгөөнөөр 1989 оны Хятадын Засгийн газрын үймээний ойг зургадугаар сарын 4-нд тайван замаар тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцсан гэнэ. Хүний эрхийг хамгаалагчид эдгээр нийгмийн зүтгэлтнүүдийг яаралтай суллахыг шаардаж байна. Тэдний хэлж буйгаар 1989 оны уг бослогын үеэр хүүгээ алдсан Дин Жилинийг хэдэн долоо хоногийн өмнө Бээжинд дахин нэвтрэхийг хориглосон ажээ. Ши Жин Пиний Засгийн газар нийгмийн зүтгэлтнүүдэд халтай гэж шүүмжлэгчид цөөнгүй байна.

























































