
Торонто хотын захирагч Роб Форд хар тамхи хэрэглэсэн нь олон нийтэд ил болж шуугиан тарьж байсан билээ. Түүнийг хар тамхины эмчилгээнд хамруулж буй талаар Канадын хэвлэл мэдээллээ. Роб Форд хэвлэлд ярилцлага өгөхдөө хаана эмчлүүлж буйгаа тодорхой хэлэхийг хүсээгүй байна. Тэрээр “Засан хүмүүжүүлэх бол гайхамшигтай газар. Надад хөлбөмбөгийн талбайг санагдуулж байгаа. Ажлаас чөлөөлөгдөж, өнгөрсөн бүхнээсээ суралцаж байна даа” хэмээн ярьжээ. Бүтэн жил орчим шуугиан дэгдээсний эцэст Роб Форд кокаин хэрэглэсэн нь тодорхой болж, хорт зуршлаасаа салах эмчилгээ хийлгэж байгаа нь энэ аж.