“Versace” группын дэд ерөнхийлөгч Донателла Версачи 59 настай хэдий ч 70 гарсан хүн шиг харагдах болжээ. Италийн загварын дизайнер тэрээр “Versace” группыг үндэслэгч Жианни Версачийн төрсөн дүү бөгөөд компанийнхаа нийт хувьцааны 20 хувийг эзэмшдэг. Донателлагийн охин Аллегра Версачи хувьцааны 50 хувийг өв залгамжилж авсан юм. Ах Жианни Версачийг буудуулж амиа алдсаны дараа Донателла нойрсуулах эм, кокаин хэрэглэх болсон нь амархан хөгшрөхөд нь нөлөөлсөн байна. Гэхдээ түүний тансаг бүтээгдэхүүнүүд үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа билээ.




