
Монголчууд өнгөрсөн онд авилгалын хэрэгтэй холбоотойгоор цуцалсан уул уурхайн компаниудын 100 гаруй лицензийг сэргээж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр завдаж байна хэмээн Канадын “Business Vancouver” мэдээлжээ. Мөн Рио Тинто компанитай удаан хугацаанд үргэлжилсэн маргаанаа эцэслэхээр төлөвлөж байна гэв. Хэрэв Риотой зөвшилцөлд хүрч чадвал эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг Оюутолгойн орлого нэмэгдэнэ. Өнгөрсөн онд уул уурхайн хайгуул хийдэг гадаадын 11 хөрөнгө оруулагчийн нэг болох “Kincora Copper” компанийн лицензийг сэргээсэн нь энэ салбарыг өөрчлөх гэсэн алхам юм хэмээн мэдээлэв.